Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-04-29
Ширэнгэн ойн амьтад аюултай хоол тэжээл идэж байна

Африкийн Уганда улсад ой мод ихээр тайрч, огтолж байгаагийн улмаас ширэнгэн ойн ан амьтад аюултай вирусний голомт руу улам бүр ойртох болжээ.

Явах газар, идэх хоолгүй болсон амьтад вирусний халдвар тээсэн сарьсан багваахайн ялгадсаар хооллох болсныг судлаачид олж тогтоосон байна.

Тэр дундаа "ковид-19" вирустэй төстэй 27 төрлийн вирусээр халдварласан ялгадсаар шимпанзе, гөрөөс, сармагчин зэрэг амьтад хооллосоор байна.

Сарьсан багваахайн ялгадас нь шим тэжээл, хоол хүнсний дутагдалд орсон амьтдад эрдэс бодисоо нөхөх онцгой хүнс болох тохиолдол байдаг аж.

Эрдэмтэд эдгээр амьтдын идэш тэжээл, сарьсан багваахайн ялгадсыг судалж, коронавирус, сарс зэрэг вирусүүд амьтнаас хүнд хэрхэн дамжсаныг олж илрүүлэхээр ажиллаж буй юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ