Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-03
Итэвоний хэргийг дахин мөрдөн шалгана

2022 онд Халловен баяр тэмдэглэхээр Сөүлийн Итэвон гудамжинд цугларсан хүмүүс шахцалдсаны улмаас олон хүний амь эрсэдсэн хэрэг явдал болсон. 

Энэ хэргийг дахин мөрдөн шалгахаар болжээ. 

Өмнөд Солонгосын парламент өнөөдөр энэ хэрэгт бие даасан мөрдөн шалгалтыг шинээр явуулах тухай хуулийг санал нэгтэйгээр баталсан байна.

150 гаруй хүн амь эрсэдсэн Итэвон хороолол дахь шахцалдааны хэргийг хохирогчдын ар гэрийнхний зүгээс хараат бусаар дахин мөрдөн шалгах шаардлагыг удаа дараа тавьж байсны дүнд ийм шийдвэр гарчээ. 

Энэ хуулийн төслийг Өмнөд Солонгосын сөрөг хүчин давамгайлж байгаа нэг танхимт парламент Үндэсний Ассамблейн 256 депутат дэмжиж, 3 хүн түдгэлзэж, татгалзсан саналгүйгээр баталжээ.

Одоо БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болох юм байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ