Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-07
Өмнөд Солонгосын хөдөлмөрийн насны хүн ам 2044 он гэхэд 10 саяар буурна

БНСУ-д төрөлт буурснаас эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөрийн насны хүн ам 2044 он гэхэд ойролцоогоор 10 саяар буурах төлөвтэй байна.

Солонгосын Хойгийн хүн амын судалгааны хүрээлэнгээс 2023 онд 36.6 сая байсан 15-64 насны хүн амын тоо 2044 онд 27.2 сая болж буурна гэсэн тооцоо судалгааг танилцуулжээ.

Өнгөрсөн онд 430 мянгад хүрч байсан бага сургуулийн нэгдүгээр ангид элссэн сурагчийн тоо 2033 онд бараг хоёр дахин буурч, 220 мянгад хүрэх төлөвийг дээрх судалгаанд мөн харуулжээ.

2060 онд нас барсан хүний тоо 746.000-д хүрнэ гэж таамаглаж байгаа бол төрөлт дөнгөж 156.000 болж, нийт хүн ам нь байгалийн жамаар 590.000-аар буурах хандлагатай байна.

Энэ үзүүлэлтээр бол 2023 онд 51.71 сая байсан Өмнөд Солонгосын нийт хүн ам 2065 он гэхэд 39.69 сая болж буурна гэж таамаглаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ