Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-08
Япон улс гадаад оюутнуудад оршин суух зөвшөөрөл олгох журмаа шинэчилжээ

Японы Засгийн газар гадаад оюутны оршин суух зөвшөөрөл олгох журмыг чангалах зорилгоор Хууль зүйн яамны тогтоолоо шинэчилжээ. 

Тухайлбал, их сургууль гадаад оюутнуудын ирц, цагийн ажлын бүртгэлийг зөв хөтлөх, үүнд хяналт тавьдаг байх шаардлагатай болжээ.

Хэрэв их сургууль шинэ журмын дагуу шаардлага хангаж ажиллаагүй бол сайжруулалт хийх хүртэл оюутанд гадаадын иргэдэд олгодог оршин суух зөвшөөрлийг олгохгүй байхаар зохицуулжээ.

Япон хэл сурахаар төлөвлөж буй оюутан заавал Засгийн газрын зөвшөөрөлтэй хэлний сургуульд элсэн суралцах ёстой болж байна. 

Үүний зэрэгцээ судалгааны болон аудитын чиглэлээр суралцаж байгаа оюутанд оршин суух зөвшөөрөл олгохгүй юм байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ