Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-10
Том Круз "Парис-2024" олимпын наадмын хаалтын ёслолд оролцоно

Америкийн жүжигчин Том Крузыг ирэх зун Парис хотод болох зуны олимпын наадмын хаалтын ёслолын нэг гол баатар болно гэж мэдээллээ. 

"RMC Sport" хэвлэлд мэдээлснээр, Том Круз Парис хотноо мотоциклтой давхиж харагджээ.

Түүнийг наадмын хаалтын ажиллагааны үеэр үзүүлэх дүрст үзүүлбэрийн зураг авалтад оролцсон гэж мэдээлсэн байна.

Холливудын нэрт жүжигчин өмнө нь ч бас олимпын наадмын ёслолуудад оролцож байсан юм. Тухайлбал, 2004 онд Лос-Анжелест тэрбээр олимпын бамбарыг дамжуулж байжээ.

"Парис-2024" олимпын наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ