Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-13
Венесуэл улсын ноён оргилууд мөнх цасгүй болоход ойрхон байна

Өмнөд Америкийн Венесуэл улс уулын мөнх цасаа бүрмөсөн алдах хамгийн их эрсдэлтэй улс гэдгийг судлаачид тогтоожээ.

Тус улсын нутаг дэвсгэр дээгүүр Өмнөд Америкийн хамгийн том уул нуруу болох Андын нурууны хэсэг үргэлжлэн тогтдог.

Гэвч Андын нурууны мөс маш ихээр хайлж, одоо мөнх цас, мөсөн гол гэж хэлэхэд ч бэрх болсныг "Дэлхийн мөсөн давхаргын уур амьсгал судлалын санаачилга" байгууллагын эрдэмтэд дурджээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Америк тивийн цор ганц мөнх цаст оргил гэж тооцогдож байсан Андын нурууны Ла Корона оргилын мөс эрчимтэй хайлж байна.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд Венесуэлийн нутаг дэвсгэр дээгүүр орших Андын нурууны зургаан том оргилын мөнх цас бүрэн хайлж дуусжээ.

Ноён оргилуудын мөнх цас хайлснаар далайн түвшин эрчимтэй нэмэгдэж байгааг тус байгууллагаас дурдсан байна.

Колумб улсын Лос Андесийн их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд Андын нурууны мөнх цас 450 га байснаас 2 га болж буурсныг саяхан судалж тогтоосон байна. Одоо үүнээс ч багасч байгаа гэж дурджээ.

Өнгөрсөн 12 дугаар сард Вэнэсуэл улсын Засгийн газраас одоо байгаа жаахан мөнх цасаа авч үлдэхийн тулд дулааны хөнжил аргыг ашиглаж тогтоон барих төсөл санаачилсан. Дулааны хөнжил гэдэг нь хүлэмж маягийн бүрхүүл юм байна. Гэвч орон нутгийн байгаль орчны газрынхан энэ ажлыг шүүмжилж, орчныг хуванцрын хаягдлаар бохирдуулна гэж сэрэмжилжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ