Коста Рика улсад ган гачиг нүүрлэснээс үүдэж эрчим хүч хязгаарлах болжээ
Төв Америкийн Коста Рика улсад сүүлийн тавин жил тохиогоогүй их ган гачиг нүүрлээд байна.
Ган гачгийн улмаас усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдож, улмаар эрчим хүчний хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Коста Рика улс нь эко аялал жуулчлалаараа алдартай юм. Эко аялал жуулчлалын салбарынх нь 70 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагддаг байна.
Коста Рика улс 2007 онд эрчим хүчний хязгаарлалт хийж байжээ.
Тэгвэл ирэх даваа гарагаас хэрэгжиж эхлэх эрчим хүчний хязгаарлалт хоногт 3 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Гэхдээ эмнэлэг, аж үйлдвэр зэрэг эрчим хүч нэн шаардлагатай байгууллагуудын эрчим хүчийг таслахгүй аж.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.