БНХАУ дэлгэцийн хэрэглээг хязгаарлах журам баталж, эрчимтэй хэрэгжүүлж байна.
Хүүхэд бүр технологитой ойр өсөж байгаа энэ цаг үед дэлгэцийн хэрэглээг хязгаарлах нь хүүхдийн зан төлөвшил, дадал хэвшил, сурлагын чанарт эерэг нөлөөтэй үзүүлнэ гэх үндэслэлээр анх энэ арга хэмжээг авч эхэлжээ.
Тэгвэл Их Британи улсын судалгаагаар Хятадын дэлгэцийн хамаарлын бууруулах журам эерэг үр дүн үзүүлж байгаа нь нотлогдсон байна.
Дэлгэцийн хэрэглээг хязгаарлах журамд бага насны хүүхдүүдэд чиглэн видео тоглоом бүтээдэг онлайн тоглоомын компаниудад хязгаарлалт тавих, сургуулийн орчинд багш, сургагч нар онлайнаар хийх гэрийн даалгаврын хэмжээг багасгах, хувийн онлайн сургалтын төвүүдийн хичээлийн хуваарийг багасгах зэрэг багтжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа дэлгэцийн хамаарлыг багасгах арга хэмжээ нь хүүхдийг дэлгэцээс хүчээр холдуулах биш, харин дэлгэцээс хамааралтай байхаас аргагүй хүчин зүйлүүдийг багасгахад анхаарсан байна.
Их Британийн судалгааны байгууллага БНХАУ-д дэлгэцийн хэрэглээ, дэлгэцэд хэт донтох байдал 13.8 хувиар буурсныг тодотгожээ.