"Дижитал номад" буюу "Цахим нүүдэлчин" виза дэлхий дахинд хурдтай тарж, алсын зайнаас ажиллах хүний тоо нэмэгдсээр байна.
Алсын зайнаас ажилладаг хүмүүс, тэр дундаа залуус кофешопт удаан хугацаагаар сууж, "ширээ бөглөдөг" гэх гомдол Европын орнуудад их гарах болжээ.
"Цахим нүүдэлчин" алсын зайнаас ажиллагсдын ачаар зарим компани маш ашигтай ажиллаж байгаа ч зарим төрлийн бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна гэж үзэх үзэл ч дэлгэрсэн байна.
Испани улсад л гэхэд зарим кофешоп үйлчлүүлэгч зөөврийн компьютертойгоо удаан хугацаагаар суухыг хоригложээ.
Испанийн Валенсия, Сантиаго, Барселона зэрэг хотод кофешоп, зарим уушийн газарт үйлчлүүлэгч удаан хугацаагаар ажлаа хийж суухыг хориглосон байна.
Парис, Берлин зэрэг томоохон хотод кофешоп, уушийн газрууд цахим нүүдэлчдийн эсрэг журам гаргаж эхэлжээ.