Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-05-20
БНСУ-ын Умард Кёнсан муж гадаад хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг төсвөөсөө төлнө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Умард Кёнсан мужийн удирдлага анх удаа бусад аймгаас түрүүлж гадаад хүүхдүүдэд (3-5 нас) цэцэрлэгийн төлбөрийг аймгийн төсвөөс төлөх шийдвэр гаргалаа.

Уг шийдвэр 2024 оны долоодугаар сараас эхлэн хэрэгжих юм байна.

Ингэснээр Умард Кёнсан мужид ясли, цэцэрлэгт явж байгаа гадаад иргэншилтэй 600 хүүхэд солонгос хүүхдүүдтэй адил үнэ төлбөргүй цэцэрлэгт явах эрх нээгдэх аж. 

Тус хөтөлбөр нь 2024 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд үр дүнгийн судалгаанд үндэслэж хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх талаарх шийдвэр гарах гэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ