Фүжи ууланд авирах болон амарч зугаалахын тулд урьдчилж захиалга өгч, хураамж төлнө.
Японы хамгийн алдартай аяллын маршрутын нэг гэгддэг энэ үзэсгэлэнт галт уул олны хөлд дарагдаж, улмаар хог хаягдал хуримтлагдаж, байгалийн унаган төрхөө гээж болзошгүй байгаа аж.
Фүжи уул руу Яманаши мужийн талаас Ёшидэ жимээр авирах хүмүүст энэ жилээс эхлэн журам үйлчлэх юм байна.
Энэ жил зөвхөн 4000 уулчинд 2000 иен буюу 18 орчим ам.долларын төлбөртэйгөөр уг жимээр мацах эрх олгоно. Ингэхдээ 3000 эрхийг цахим захиалгад оруулах бол 1000-ыг нь газар дээр нь авирах өдрөө очиж авах боломжтой байхаар зохицуулжээ.
Харин Фүжи уулын баруун урд бэл дэх Шизүока мужийн хувьд 2014 оноос уулчин нэг бүрээс 1000 иений сайн дурын хураамж авч эхэлсэн юм байна.
Японы бэлгэ тэмдэг болсон 3776 м өндөр Фүжи сан уул 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оржээ.