ОХУ шатахуун үйлдвэрлэлийн статистик мэдээгээ зарлахгүй
Оросын “Росстат” буюу Статистикийн холбооны алба нефть үйлдвэрлэлийн мэдээллийг 7 хоног тутам тогтмол нийтлүүлдэг байсныг зогсоох болсноо зарласан байна.
Энэ нь зах зээл дэх элдэв болзошгүй заль мэх, мөн одоогийн геополитикийн нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр гаргасан шийдвэр гэж Оросын Эрчим хүчний яамнаас нь тайлбарлажээ.
Ингэж шатахуун үйлдвэрлэлийн статистик мэдээллийг хаалттай болгосноор дотоодын хэрэглэгчдийнхээ найдвартай хангамжийг бүрдүүлэх, мөн улс орныхоо эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд нь тустай гэж Оросын Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Харин дизель түлш болон нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээлэл урьдын журмаар нийтлэгдэж байна гэдгийг тодотгосон байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.