Германд үргэлжилсэн аадар борооны улмаас 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Герман улсын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, хэдэн мянган оршин суугч гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрчээ.
Ундны ус тасарсан тул 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Өнгөрсөн 2021 онд Европын зарим хэсэг үерт нэрвэгдэж, 200 орчим хүн амь насаа алдаж, хамгийн их хохирлыг Герман улс амсаж байсан гашуун туршлагатай.
Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт голлон анхаарч, сэрэмжлүүлэг, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриалжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.