Италийн Венец хот хэт их жуулчлалыг багасгах зорилгоор зарим төрлийн зохицуулалт хийж эхэлжээ.
Саяхан энэ хотод 25 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй жуулчны нүсэр баг хүлээн авахгүй байх, олон тооны жуулчдыг цагаан хоолойгоор зарлан дагуулж явахгүй байх журам батлагдсан байна.
Дэлхийн аялал жуулчлалын төв болсон хотуудын нэг болох Венец хот үүнээс өмнө ч хэт их жуулчлалтай тэмцэх өөр хэд хэдэн арга хэмжээ авч байжээ.
Тодруулбал, 2021 оны сүүлчээр Венец хотын дундуур урсах гол, эргийн ойролцоо аяллын хөлөг онгоц нэвтрэхийг хориглож байсан бол энэ оны эхээр жуулчдаас 5 долларын хураамж авах шийдвэр танилцуулжээ.
Сүүлийн үед хэт их жуулчлал хүрээлэн буй орчныг бохирдуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг сөрөг үр дагавруудыг Европын хотууд нэрлэх болжээ.