Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-07
Сингапур улсад хотжилт сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судална

Сингапур улс ирэх гурван жилийн хугацаанд хотжилт, ногоон байгууламж, ногоон орчин хүн ардын сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааны ажилд 1 сая сингапур долларын хөрөнгө оруулахаар болжээ.

Энэ судалгааны үр дүнгээс хамаарч иргэдэд ээлтэй, амьдрахад таатай хотыг төлөвлөнө гэж Засгийн газар нь мэдээллээ. 

Сингапурын Шадар сайд "Судалгааны хүрээнд хот төлөвлөлт, байгууламжууд, хүн амын нягтшил, хүний зан төлөв, сэтгэцийн эрүүл мэндийн уялдаа холбоог тогтооно" гэсэн байна.

Судалгааг Сингапурын хот дахин төлөвлөлтийн газар, барилга хөгжлийн албаны мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх юм байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ