Германд ажилгүйдлийн түвшин 17 сар дараалан өсжээ
Өнгөрөгч тавдугаар сард ХБНГУ-д ажилгүй хүний тоо 2 сая 700 мянгаар нэмэгджээ.
Энэ нь дөрөвдүгээр сард ажилгүй хүний тоо 10 мянгаар нэмэгдэнэ гэж хүлээж байснаас 25 мянгаар өссөн дүн юм байна.
Германд 17 сар дараалж ажилгүйдлийн түвшин өсжээ. Мөн ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жил дэх өмнөх дээд рекордыг эвдэхэд ойрхон байна гэж судалгааны байгууллагын тайланд дурдсан байна.
Цар тахлын жилүүдээс хойш Герман улсад ажилгүйдэл нэмэгдэх болжээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд Германы ажилгүйдлийн түвшин 5.9 хувиас буурахгүй байна.
2005 онд Германы ажилгүйдлийн түвшин Европын орнууд дундаа хамгийн бага байсан бол цар тахлын дараагаас ажилгүй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж эхэлсэн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.