Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-11
Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд 6 хүн нэр дэвшив

Энэ сарын 28-нд болох Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зургаан нэр дэвшигчийг зарласан байна.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ибрахим Раисийг нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэний дараа товлосон энэ сонгуульд нэр дэвшигчдийг ДХЯ-аас нь өчигдөр мэдээлсэн байна.

Нийт 80 хүн нэр дэвших хүсэлт гаргаснаас Ираны Хувьсгалт цэргийн зөвлөл буюу Исламист шүүгчид болон бусад албаныхнаас бүрдсэн алба одоогийн исламист төрийн байгуулалд үнэнч байдал зэрэг олон шалгуураар нягталсны эцэст нэр бүхий 6 хүнийг нэр дэвшүүлэхээр зөвшөөрсөн байна.

Тэдний дунд өмнөх Ерөнхийлөгч Раиси асантай ижил исламын хатуу чиг шугам баримтлагч, бас нэг хэсэг Ираны хувьсгалт цэргийн корпус буюу армийн элит хүчинд алба хааж байсан Мохаммад Бакир Калибаф, мөн шашны хатуу чиг баримтлал бүхий хуучинсаг үзэлт Саед Жалили, мөн хуучин парламентын дэд дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг алба хашиж байсан, барууны гүрнүүдтэй яриа хэлэлцээ хийх арга замыг эрэлхийлэгч, шинэчлэгч үзэлтэн Масуд Пезешкян нарын хүмүүс багтсан байна.

Гэхдээ Ираны шинэчлэгч үзэлтэй, мөн аядуу үзэл баримталдаг гол томоохон улстөрч зүтгэлтнүүдийг нэр дэвших эрх олгоогүйн дотор Ираны дундаас доош давхаргынхны дунд илүү нэр хүндтэй хуучин Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад мөн хасагдсан байна.

Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Ням гарагаас албан ёсоор эхэлсэн юм байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ