Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-14
Тайландад ирэх жуулчдаас хураамж авахгүй байхаар шийджээ

Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас 300 батын (8 орчим ам.доллар) хураамж авахгүй байхаар шийдвэрлэжээ.

Жуулчдаас хураамж авах саналыг анх 2019 онд гаргасан бөгөөд Тайландын өмнөх Засгийн газар 2022 оны 12 дугаар сард баталсан байна.

Тухайн үед эрх баригчид хураамжийн хэмжээ аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхөөргүй бага байх бөгөөд орлогыг байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээхэд зарцуулна гэж мэдэгдэж байжээ.

Уг төлөвлөгөө өнгөрсөн оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч хойшлуулсан байна.

Өнгөрсөн онд Тайландад 27 сая гаруй гадаадын жуулчин ирсэн нь 2019 онд 40 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж байсан үзүүлэлтээс хамаагүй бага тоо юм.

Тайландын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад он гарснаас хойш 15 сая жуулчин иржээ.

Энэ тоо 2024 оны эцэс гэхэд 35 саяас давах төлөвтэй байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ