Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-06-18
АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байна

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүх явцад түүний өмгөөлөгчид эхнэрийг нь тус хэрэгт буруутгахыг оролджээ.

Шүүх хурал болсон өдрийн маргааш Боб Менендез эхнэрийгээ хөхний хорт хавдартай болохыг илчилсэн байна.

Боб Менендезийг Египет, Катарын Засгийн газарт болон Нью Жерсигийн бизнесменүүдэд тусалсныхаа төлөө хахууль авсан, тэр дундаа алтан гулдмай авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Боб Менендезийн эхнэр Надине Менендез нь уг хэргийн хамсаатан боловч түүнийг тусад нь шүүнэ гэв.

Шүүгдэгч талын хоёр хоёулаа Боб Менендезийн карьерт нөлөөлж байгаа уг хэргийг үгүйсгэж байгаа аж. 

Прокурорууд шүүх хурлын нээлтийн мэдэгдэлдээ 2006 оноос хойш сенатчаар ажиллаж байгаа ноён Менендезийг "Хахууль авахын тулд ард түмнээсээ урвасан" гэж мэдэгджээ.

Түүний гэрээс олдсон бэлэн мөнгө болон алтан гулдмайг Египетийн албан тушаалтнууд Вашингтон дахь улс төрийн ашиг сонирхлын зорилгоор бэлэглэсэн гэжээ.

Боб Менендезийг хээл хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг 16 гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хорих ялаар шийтгэгдэх юм.

Харин хатагтай Менендезийг хахууль, авлигын хэргээр долоодугаар сард шүүнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ