ХБНГУ есдүгээр сарын 16-наас хууль бус шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилгоор улсын бүх хил дээр паспортын хяналт, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд шалгалтыг хийж эхэллээ.
ХБНГУ нь Шенгений бүс нутгийн төвд байрладаг дотоод хилийн хяналтыг цуцалсан Европын 29 улсыг тэргүүлдэг бөгөөд өмнө нь зөвхөн гадаад хил, нисэх онгоцны буудалд паспорт шаардлагатай байсан.
Газрын хилийн тухайд өмнө нь зүүн болон өмнөд хил дээр хэсэгчилсэн хяналт тавьдаг байсан бол одоо бүх хил хяналтад хамаарч байгаа юм.
Тэгвэл хуурай газрын хилийн хатуу шалгалтын тухайд Европын холбоонд хамаагүй бөгөөд тус улс өөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд авч байгаа арга хэмжээ гэдгийг эрх баригчид онцолж байна.
Харин тус хяналтад зарим орон шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Герман улс шинэ хилийн хатуу хяналтаараа Шенгений системийг бүхэлд нь аюулд оруулж, хүн болон бараа тээвэрт саад учруулж болзошгүй гэж мэдэгдлээ.