Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
БШУЯ: Гурван ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль нийслэлд байна
БШУЯ: Гурван ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль нийслэлд байна
2023-08-04 11:37
2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль нийслэлд байна. Түүний 12 сургууль нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2023 оны наймдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон холбогдох яам агентлаг, нийслэлийн удирдлагууд тус дүүрэгт ажиллаж хүндрээд байгаа сургуулиудын асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.