Ирэх онд сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ
Энэ онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 буюу талаас дээш хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.