Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргасан.