МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ
Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байна. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг байна.