Монгол, Германы хооронд авто тээвэр хийх нөхцөл бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.