Бэлчээрийн үндэсний VI форумыг зохион байгууллаа
НҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.