Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар холбогдох албаны төлөөлөл өчигдөр ОХУ-ын тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтэй цахимаар уулзаж, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын битум, АИ-92, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүн, үрийн буудай, бордоог шуурхай тээвэрлэх талаар ярилцлаа.